Sunday, May 15, 2016

Тогос шувууны тухай

Тогосны өд хөх, ногоон, алтлаг болон хүрэл гэсэн гайхамшигтай өнгөнүүдээс бүрдэнэ. Түүнчлэн толгой дээрээ өднөөс бүрдсэн титэм болох “залаа”-тай байна. Гэсэн хэдий ч хэн хүний анхаарлыг тогосны урт сүүл татдаг. Сүүлнийх нь өд бүр үзүүртээ хөх бор өнгийн тойрог бүхий толботой байдаг нь яг л нүд шиг харагддаг. Эр тогос эм тогосны анхаарлыг татахын тулд бүжиг бүжнэ. Уг бүжгээ мөн л нөгөөх гайхалтай сүүлээ ашиглан бүждэг. Тогос сүүлээ өргөн дэлгэхэд яг л дэвүүр мэт болдог.
Ийм маягаар өөрийн бүх өдөө ил гаргана. Бүжгийнхээ төгсгөлд эр тогос сүүлнийхээ өдийг чичигнүүлэхэд сүүлнийх нь урт урт өднүүд шуугиж шаржигнана. Энэ үед эм тогос аль хэдийн эр тогосны бүжигт автаж орхисон байдаг. Эм тогосонд урт сүүл эсвэл залаа гэж байдаггүй. Тэд бор ногоон өнгөтэй ба биеийн хэмжээ нь бараг л эрэгчинтэйгээ адил байдаг.
Тогоснууд Өмнөд Азийн зэрлэг нутгуудад амьдардаг гургуулийн төрөлд багтдаг амьтад юм. Хоёр гол төрлийн тогоснууд байдаг нь ногоон буюу Яванез, хөх буюу Энэтхэг тогос юм. Ногоон тогос ихэвчлэн Ява арал дээр эсвэл Мянмарт оршдог бол хөх тогоснууд Энэтхэг болон Шри Ланкд амьдарна. Гэхдээ эдгээр үзэсгэлэн төгс шувуудыг дэлхийн амьтдын хүрээлэнгээс харах боломжтой. Эрт цагт хүмүүс тогосыг тэжээвэр амьтан болгон тэжээдэг байжээ. Эртний Грекчүүд тогосыг “Херагийн шувуу” хэмээн нэрлэдэг байв. Эртний Грекийн шашинд Хера нь Зевс бурхны эхнэр, тэнгэрийн бурхан, диваажингийн хатан хаан гэгддэг байв. Хуучны зохиолд тогосны өдөн дээрх нүдэн хээг аварга Аргусын 100 нүд хэмээн тэмдэглэсэн байдаг ажээ.

Monday, May 2, 2016

Хун шувуу

Блогынхоо анхны постыг хун шувууны тухай нийтлэхээр боллоо. :D
Хун шувуу нь 18 - 24 ширхэг буюу бусад шувуудаас 2 дахин урт далавчин өдтэй шувуу юм. Тэр ихэвчлэн гол нууртай газар амьдарна. Усанд сэлэхдээ сайн, нисэхдээ уддаг ч гэсэн хөөрсөн тохиолдолд их хурдан ниснэ. Явахаас уcанд байхыг илүүд үздэг. Голдуу ургамал, усан доорх ургамал өт, жижиг загас, шавьжаар хооллоно. Хун нь хосоороо амьдарч ангаахайгаа мөн хамтдаа өсгөнө. Домог өгүүлснээр нарны аймгийн үүслийн сургаал дээрх будлиан самуурлын эсрэг боссон шувуу гэдэг. Мөн хун нь нарны алтан өндөгийг гаргадаг гэх ч яриа бий. Учир нь нар болон хун нь бие биетэйгээ үг хэлгүйгээр ойлголцож чаддаг гэнэ. Хятад улсад хунийг тэнгэртэй холбогддог хайр дурлалын бэлэгдэл гэж үздэг бол Европт хун шувуу гаднаа гоё харагддаг боловч дотроо муу зүйл агуулж байдаг гэж үздэг байна. Одоо үед зарим улс орнуудад хун шувуу нь муу сүнс гэгээлэг дүрд хувирч орсон хэмээн үздэг нь гайхалтай. Нэг домогт хун шувууг нуурын эрэг дээр ирж гаднах төрхөө тайлаад үзэсгэлэнт бүсгүйн дүрд хувирч усанд орсон гэж өгүүлжээ. Харин бүсгүйг усанд орж байхад нь нэг залуу ирж түүний хун нөмрөгийг авч, бүсгүй өөрийнхөө эхнэр болох санал тавьдаг. Бүсгүй түүнд нэгэн болзол тавьснаар хуримаа хийжээ. Санаандгүй залуу бүсгүйн болзолыг эвдэж бүсгүйн уурыг хүргэсэн гэнэ. Тэгээд бүсгүй хун нөмрөгөө авч буцаад хун шувуу болон хувирч нисэн оддог. Харин хун бүсгүй ихэд уурласан байсан бөгөөд зуны улирал, нар мөн үржил шимээ аван нисдэг билээ. Зарим домогт хунг хар цагаан гэж байдаг бөгөөд хар нь гай зовлон, цагаан нь ариун цайлган сэтгэлтэй сайн зүйл авчирдаг гэж үздэг байна. Хун нь хайр дурлалын билэг тэмдэг гэж ихэнх хүмүүс үздэг ч нөгөө талаас ганцаардал, бас хосоороо байж бүхнээс илүү бусдад гайхуулж явдаг гэдэг эсрэг тохиолдолууд байдаг байна.